Програм бичих бол спорт: Бодлого бод

Өмнөх бичлэгийг эндээс уншина уу.

Заавал уралдаан тэмцээнд орж амжилт гаргах албагүй зүгээр л түгээмэл хэдэн алгоримтуудыг мэддэг, хүндэвтэр бодлогууд бодож чаддаг байхад л болно.

Юу юуны духанд хүрэлгүй шууд онол, алгоритмууд унших хэрэггүй. Зүгээр л өөрөө бод, өөрөө нээ. Дараа нь унших хэрэгтэй. Яг таны бодож олсон зүйл байх болно.

Яг одоо https://www.hackerrank.com/ энэ сайтад бүртгүүлээд Warmup-аас нь эхлээд өдөр нэг л бодлого бод. Зөндөө л сайт байгаа гэхдээ хамгийн энгийн, хэрэглэхэд амар нь энэ л юм байна лээ. Ганцаараа бодоод уйтгартай ш дээ. Оноо аваад, ранкаа өсгөөд явбал сонирхолтой.

Бас тэгээд англи хэл дээр учраас богино богино бодлогуудыг үг бүрээр нь тольдоод ч хамаагүй бод. Хэл тань ч сайжрана 1 сумаар 2 туулай буудчихна. Бүүр өгүүлбэрийг нь ойлгохгүй бол шууд оролт, гаралтыг нь тэрний тайлбарыг нь уншаад ойлгочихоод эргээд өгүүлбэрээ уншвал илүү ойлгомжтой болж ирнэ.

Та үнэхээр сайн байвал эндээс та мөрөөдлийн ажилдаа ч орж мэднэ шүү. Монголоос Хонгор, Хасан гээд 2 залуу энэ сайтаар дамжуулан ажилд ороод одоо Америкд ажиллаж байгаа.

Delgermurun Purevkhuu

web developer.

Ulaanbaatar, Mongolia http://delgermurun.com